Ever wondered what Mongolian looked like? Pasted below is a copy of our outreach letter translated into Mongolian by our friends in Ulaan Bataar.

Local 350 event organizer Tserendolgor Ganbaatar writes, "We are going to have a press conference on the 23rd with mass media explaining about 350 event and about what we are gonna do on 24th. We are intending to have TV debates, broadcast some special programs so we are talking with the people in-charge. And we have almost finished preparing an FM-radio piece which will be broadcasting through FM-radios in Mongolia and also preparing a short TV commercial and video. And we had a meeting with the other NGOs last friday, so we will be organizing our actvity with national NGO network of Mongolia, which consists of 33 organizations. One bad news is that it might be not allowed to organize the event at the square, due to the spread of swine flu H1N1 virus. But it is not confirmed yet, so we still keeping our plan." 

It seems the only thing spreading faster than swine-flu is 350 fever. Here’s the outreach letter: 

Сайн байцгаана  уу

Та бүгд 350 Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг үйл ажиллагаанд нэгдэх сонирхолтой байсан болохоор би энэхүү захиаг бичиж байна. Энэ үйл ажиллагаанд 100 орны 1400 үйл ажиллагаанууд төлөвлөгдөөд байна. 10 сарын 24 нд бид хамтдаа өөрсдийн амьдардаг газраа дэлхий даяар явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр цуглардаг.

10 сарын 24 нд  хэсэг хүмүүс цуглан 350 гэсэн тоог  бичиж зургаа авхуулдаг. Бид  орон даяар явагдасан энэ үйл  ажиллагааны зургийг авч НҮБ-н  Копегагенд болох хурлын үйл ажиллагаанд бид бүгдээрээ хамгийн оновчтой шийдвэрийг хүсч байна, энэ дэлхийг хамгаалж өөрсдийн хүүхдүүд, тэдний хүүхдүүдийг хамгаалсан шийдвэрийг хүсч байна гэдэгээ хэлэх юм. Бид тийм их цаг зарцуулахгүй гэхдээ 10 сарын 24 ныг хүн бүр санах болно.  Энэ бол дэлхийн түүхэн дэх байгаль хамгааллын хамгийн том арга хэмжээ болох юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол улс нэгдэх байх гэж би итгэж байна.

Монголд авч  болох арга хэмжээний талаар хэд  хэдэн гайхалтай доорх санаанууд  гарсан:

  • Концерт
  • Хог цэвэрлэх
  • Гэрээс гэрт төслийнхөн гэрийг дулаалахад нь туслах
  • Боловсролын үйл ажиллагаанууд
  • Монгол гэрт мэдээллийн гэр барих
  • Байгаль орчны урлагийн үзэсгэлэн, нүүрс зэрэг янз бүрийн материалаар хийх

Энэ бүгд бол  их сайхан санаанууд гэж би бодож  байна. Миний нэг санаа бол Сүхбаатарын талбай дээр дээрх арга хэмжээг хийх явдал юм.

Үүний тулд хүмүүс өөрсдөө эхлээд уулзацгаагаад энэ  талаар ярилцаж төлөвлөгөөгөө гаргавал сайн байх. Мөн өөрсдийн үйл ажиллагааг 350-н вэбсайтад бүртгүүлээд бусад  хүмүүст бас мэдэгдвэл сайн байх, арга хэмжээний төлөвлөгөөг та нар дахин өөрчилж болох юм.

Эцэст нь энэхүү санаааг та нар бусад хүмүүст  мөн дамжуулаад энэ тал дээр юу хийж болох тал дээр ярилцаарай, удахгүй Монгол хэлээр орчуулагдах  байх.Уур амьсгалын өөрчлөлтийг  зогсооход бид нарт хүн бүр хэрэгтэй байна. Бидэнд уран бүтээлчид, хөгжимчид, оюутан сурагчид, лам, итгэгчид, улс төрчид гэх мэт бүгд хэрэгтэй мөн та ч бас хэрэгтэй байна.

Сайн сайхныг  хүсье.

Мөн би өөрөөр яаж  туслахыг надад хэлээрэй.

Миний явуулах  гэж хүссэн захидал:

Дэлхийн хүмүүст—

Энэ бол дэлхийн дулаарлыг  зогсоох нэг өдрийн хөдөлгөөнийг явуулах  урилга юм. Бид бол дэлхийн эргэн тойронд амьдарч буй хөгшин, залуу, эрдэмтэн, зохиолч, уран бүтээлч бөгөөд бид нэг зүйлээрээ нэгддэг. Бид 350 гэсэн тоо хэр чухал болохыг ойлгодог. Мөн бид энэ тоогоор хэрхэн олон улсыг хамран хүн төрлөхтөн нүүр тулж буй энэ асуудалыг хөндөж ярихыг мэддэг. Гэхдээ мэдээж үүн дээр таны тусламж хэрэгтэй.

Жилийн өмнө НАСА-н хамгийн агуу цаг уур судлаач эрдэмтэн Жэймс Хансэн түүний баг хамтдаа хэд хэдэн судалгаа хийсэн. Тэд бид агаар дах нүүрсхүчлийн хийг 350 ппм хэмжээнээс дээш гаргавал “дэлхийн хөгжин ирсэн соёл иргэншил, дасан зохицсон дэлхийн  амьдрал байх боломжгүй” болно хэмээн хэлсэн байдаг.

Муу мэдээ гэвэл  бид энэ хэмжээнээс аль хэдийн даваад 390 болсон бөгөөд үүнээс үүдэн хойд мөсөн далай хайлж, хуурайшилт дэлхий даяар явагдаж, янз бүрийн өвчинүүд гарч ирж байгаа юм.

Сайн  мэдээ нь: энэ тоо  биднийг зорилготой болгож байна. 12 сард дэлхийн удирдагчид Копенгагэнд уулзаж уур амьсгалын өөрчлөлтөнд ямар арга хэмжээ авах зөвшилцөлд хүрэх үйл ажиллагаа явуулах юм. Үүн дээр бид тэдэнд илүү нөлөөлж : тэднийг эрдэмтдийн гаргасан сүүлийн үеийн мэдээг анхааран үзэх, биднийг аюулгүй байдалд хийх оновчтой шийдвэр гаргана хэмээн итгэж байгаа гэдгийг сануулах болно.  
 
тийм учраас бидний төлөвлөгөө бол: 10 сарын 24нд бид өөрсдийн амьдардаг газраа энэ тоог хүмүүст харагдахуйцаар мөн энэ хэр чухал болохыг сануулахаар арга хэмжээг зохион байгуулах явдал юм. Дэлхийн эргэн тойронд байгаа 1000 гаруй байгууллага, хувь хүмүүс өөрсдийн төлөвлөгөөг бидэнд илгээсэн байгаа. Жишээ нь Бангладешийн сурагчид 350 ширхэг модыг тарих, иистер арал дээрх эрдэмтэд 350 гэсэн баннерийг хөшөөн дээр өлгөнө гэх мэд хэдэн мянган санаанууд манай сайтэд бий. Арга хэмжээ бүрт бүлэг хүмүүсээр 350 гэсэн тоог бичээд зургаа аваад
www.350.org гэсэн хаяг руу илгээгээрэй. Дэлхийн эргэн тойронд авсан зургуудыг бид вэб дээрээ тавьж хэвлэл мэдээллээр цацаж дэлхийн удирдагч нарт хүргэх болно.

Одоогийн байдлаар 100 үндэстэн нэгдэж байгаа бөгөөд олон нийтийн энэхүү дороос гарсан санаачлага дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг арга хэмжээ авах том өдөр юм. Гэхдээ бид илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй байна, бидэнд таны оролцоо хэрэгтэй байна. Бидэнд таны амьдарч буй сум, дүүргийн хүмүүсийн оролцоо хэрэгтэй байна. Энэ бол тийм хэцүү ажил биш бөгөөд бид хэрэгтэй мэдээлэл, материал санаануудаар та бүгдийг дэмжих болно. Та бүхэн registering an action гэсэн манай вэб сайтын энэ хэсэгт орж өөрийн үйл ажиллагааны санаагаа бүртгүүлж өөрийн найз, хөршдөө энэ тухайгаа дуулгаарай.

Та өөрийн харъяалагддаг  бүлэг жишээ нь сүм хийд, хэлний ярианы, дугуйны клуб гэх мэт ямар нэгэн бүлэгт байдаг бол тэдгээр  бүлгийн хүмүүсийгээ энэхүү арга хэмжээнд уриарай. Хүмүүс чухал гэсэн зүйлд бүгдээрээ туслах боломж гарвал оролцох туслах хүсэлтэй байдаг бөгөөд энэ бол дэлхийд явагдаж буй үйл явцыг өөрчлөн гэрэл асаан тулалацаа үзүүлэх боломж юм.  10 сарын 24 ны дараа 6 долоо хоногийн дараа НҮБ-с зохион байгуулж буй Копенгагенд болох хурал болно. Энэ бол бид бүгд нэгдэн босч эрдэмтдийн дэлхийн дулаарлын талаар хэлж байгааг сануулах боломж байж болох юм.

Гэхдээ энэ  дэлхийн дулааралд туслах нэгэн  хөдөлгөөн бөгөөд өнцөг булан  бүрт эхэлж байна. Камеруны фермерүүд, Хятадын оюутнууд, бүр дэлхийн хөл бөмбөгийн тамирчид 350-н  талаар дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Христийн сүм өөрсдийн хонхыг 350 удаа цохино, Буддын шашны лам нар Гималайн уулын цас хайлж байгааг зогсоохын тулд 350 гэсэн тоог өөрсдөө хийсэн байгаа. 350 бол бүх хэл соёл харгалзахгүйгээр хүнд хүрнэ. Үүний санаа нь шууд, тодорхой байдгаараа шинжлэх ухааны аливаа шугамыг давж хүмүүст шууд хүрэх боломжтой юм. 

Энэ бол хүн  төрлөхтөнд ирж буй сүүлийн шалгалт  юм. Оройтохоос нь өмнө бүгдээрээ энэ дэлхийг хэвийн байлгахад нь зоригтойгоор, бүтээлчээр хувь нэмэрээ оруулах уу? 10 сарын 24 бол бид чадна, энэ боломжтой юм гэдгийг харуулсан баяртай, эрч хүчтэй өдөр юм.

Энд дарж бидэнтэй нэгдээрэй: register your local action today.

Таныг хүндэтгэсэн,

Bill McKibben –Author and Activist- USA Зохиолч, идэвхитэн, АНУ 
Vandana Shiva – Physicist, Activist, Author – India- Физикч, идэвхитэн, зохиолч- БНЭУ 
David Suzuki – Scientist, Author, Activist – Canada-Судлаач, зохиолч, идэвхитэн-Канад 
Bianca Jagger – Chair of the World Future Council – UK – дэлхийн ирээдүйн зөвлөлийн тэргүүн-Англи 
Tim Flannery – Scientist, Author, Explorer –Australia-судлаач, зохиолч, шинжээч 
Bittu Sahgal –  Editor of Sanctuary magazine – India-Санктура сэтгүүлийн редактор-Энэтхэг 
Andrew Simmons – Environmental Advocate, St. Vincent & The Grenadines-Байгаль орчны өмгөөлөгч,  
Christine Loh – Environmental Advocate and Legislator – Hong Kong-Байгаль орчны өмгөөлөгч, хууль тогтоогч

Жич: бид ямар нэгэн юм хийх хэрэгтэй байна, шууд, тэр нь илүү хялбар. Та бүхэн энэ захидалыг энэ хүн, байгууллага хийж чадна, боломжтой гэсэн хүмүүср үү илгээгээрэй. Эсвэл та энд дарж шууд найздаа илгээж болно: "tell-a-friend" tool та е-мэйл хаягаа бичээд илгээх хүнийхээ хаягийг оруулаад энэ захидалыг илгээж болно.

 

For more climate movement news, follow 350 on Twitter, Facebook, Instagram

FacebookTwitter